Беларусь улсын хилчид энэ сарын 12- нд хууль бусаар хил давах гэж оролдсон Монголын иргэдийг саатуулжээ. 38 настай нэгэн эр 15 настай хүүгээ дагуулан Беларусийн хил давж, Литва улсад очих гэж байсан аж.
Тэд хоёр улсын хил дээрх Неман голыг хийлдэг завиар гатлан, Литвад, дараа нь Германд очих төлөвлөгөөтэй байжээ. Хил зөрчигчид 2011- 2014 онд Германд хууль бусаар оршин сууж байгаад цагаачлалын албаныханд баригдаж байсан гэнэ.
Гэвч гэр бүлийнхэн нь Германд үлдсэн тул тэдэн дээрээ очихын тулд ОХУ, Беларусиар дамжин, Гродно хотод ирсэн гэж мэдүүлсэн байна. Тэднийг Монгол руу буцааж, Беларусьт очих эрхийг нь таван жилээр хасчээ.
М.СУГАРАА