Улаанбаатар хотын дулаан хангамжийн шугамыг өргөтгөх ажлын хүрээнд Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг долдугаар сарын 14-нөөс наймдугаар сарын 14-ний өдөр хүртэл хязгаарлаад байна.
Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний 19 чиглэлийн 279 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орж, Т-3, Т-5, Т-4 чиглэлүүд түр хугацаанд зогсоно. “Т-2- ХМК-Вокзал”, “Т-6-БММЗ-Ботаник” чиглэлийн маршрут дээрх зураглалын дагуу өрчлөгдөж байна.
Олон жилийн насжилттай дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчилснээр дулааны шугамын ачааллыг бууруулах, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай уялдуулан нийслэлийн гэр хороололд дэд бүтэц татах боломж хангагдах юм.
Сонирхуулахад, Энэ жил нийслэлд Улс, нийслэлийн төсөв, Замын сангийн хөрөнгөөр 47.92 км автозамыг шинээр ашиглалтад оруулж, 51.15 км автозам, 481.7 урт метр гүүрийг өргөтгөн шинэчилэхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа юм байна.