Хагас зууны түүхтэй Баянгол дүүргийн ойн баярын арга хэмжээ “Баянгол номадик фестиваль” долдугаар сарын 17, 18-нд үргэлжлэх гэж байна. Маргааш ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт “Улаанбаатар палас”-ын их танхимд, үдэш нь буюу 21.00 цагт “Open air”-т “Баянголын үдэш” шоу тоглолт үнэ төлбөргүй болох юм. Тоглолтод гавьяат жүжигчин Б.Сарантуяа, “Өргөө”, “Нисванис” хамтлаг зэрэг рок попын уран бүтээлчид оролцоно. Харин маргааш Хүй долоон худагт эрийн гурван наадам, “Баянгол номадик хүрээ” хэмээх монгол туургатны үндэсний соёл урлагийн үзүүлбэр тоглолт болох аж.