Грекийг хямралаас гаргах еврогийн бүсийн шинэ хөтөлбөрийн төлөвлөгөөг хууль болгон батлахыг Европын Холбооны /ЕХ/ удирдагчид шаардаж байсан бол өнөөдөр тус улсын хууль тогтоогчид баталлаа.
Одоо еврогийн бүсийн улсууд Грекийг хямралаас гаргах шинэ хөтөлбөрийн талаарх хэлэлцээг хийж эхлэх үлдлээ гэж шинжээчид хэлэв.
Грекийн эдийн засгийн хатуу бодлого баримтлах төлөвлөгөөнд тэтгэврийн шинэчлэлт болон нэмүү өртгийн албан татварыг нэмэх зэрэг багтаж байгаа юм.
Тус улсын Ерөнхий сайд Алексис Ципрасын засгийн газрын зарим гишүүн уг төлөвлөгөөг батлахыг эсэргүүцэж байсан ч гишүүдийн олонх, тэдний дотор ЕХ-ны талыг баримтлагч сөрөг хүчний намуудын гишүүд шинэчлэлтийн төлөвлөгөөг дэмжин баталжээ.
эх сурвалж:BBC