Цагдаагийн алба хаагч, ажиллагсадын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Цагдаагийн Ерөнхий газар "Төрийн орон сууцны корпораци" Төрийн өмчит үйлдвэрийн газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
ТОСК-ийн захиалгаар, төв, орон нутагт цаашид баригдах, баригдаж байгаа болон ашиглалтанд орсон "Буянт ухаа-1,2" хорооллын орон сууцанд цагдаагийн алба хаагчдыг оруулах аж. ЦЕГ-аас ТОСК-д эхний ээлжинд 1000 албан хаагчийг орон сууцанд хамруулах хүсэлт тавьсан байна. Гэвч ТОСК эхний удаа 100 алба хаагчид байр олгох боломжтой болсон хэмээн мэдэгджээ.