22-ын хуучин товчооноос Авто худалдааны цогцолбор хүртэлх 1.56 км авто замын барилгын ажил эхэллээ.
Үүнтэй холбогдуулан долдугаар сарын 08-наас наймдугаар сарын 15 хүртэл 22-ын хуучин товчооноос Авто худалдааны цогцолбор хүртэлх замыг хаалаа.
Уг авто замын ажлын гүйцэтгэгчээр Готик голд ХХК ажиллаж байгаа юм.
Тус компанийн ажилтнаас тодруулахад, "Одоогоор газар шорооны ажлаа эхлээд байна. Зам хаасан хэсэгт суурьшсан иргэд байхгүй учраас хүндрэл учрахгүй. Харин тээврийн хэрэгслүүдийг түр замаар хөдөлгөөнд оролцуулж байгаа юм. Гэрээний дагуу уг замыг наймдугаар сарын 25-нд ашиглалтад өгнө" гэлээ.