“Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 30 барилга ашиглалтад ороход бэлэн болжээ. “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар барьж буй “Буянт-Ухаа” хорооллын орон сууцанд орох иргэд Засгийн газраас баталсан журам ёсоор бол төрийн албан хаагч эсвэл ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл, ингэхдээ 35-аас дээшгүй настай байх ёстой.
Харин Засгийн газраас баталсан журмыг хангасан иргэд банкны шалгуур хангахгүй буцаж, эргээд энэ нь “Буянт-Ухаа-2” хорооллыг барихад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг босгоход хүндрэл учруулсан тул “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн орон сууцанд хувийн хэвшлийнхэн ч хөнгөлттэй нөхцлөөр орж болохоор болжээ. Цагдаагийн Ерөнхий газартай хийсэн гэрээний дагуу цагдаагийн албан хаагчдаас 64 айлыг эхний ээлжийн орон сууцанд оруулахаар болжээ.
Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулгын мэдэгдсэнээр одоогоор “Буян-Ухаа 2” хорооллын орон сууцны үнэ ханшийг тогтоогоогүй байгаа ч өмнөх хорооллын үнэ нэг сая 280 мянган төгрөгөөс хол зөрүүгүй байх гэнэ.