Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирусээр халдвар авсан хүний тоо сүүлийн 10 хоног нэмэгдээгүй бөгөөд бол өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас хойш уг вирусээр нас барагсдын тоо өөрчлөгдсөнгүй.
"Энэ хэвээр шинэ тохиолдол нэмж бүртгэгдэхгүй бол ирэх сар гэхэд Мерс вирусын тархалт дарагдсанд тооцон зарлах юм" гэж Өмнөд Солонгосын засгийн газрын албаны хүн хэллээ.
Өнөөдөр тус улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны мэдэгдсэнээр, “MERS”-ийн халдвар авагсдын тоо 186, вирусийн гаралтай уг өвчнөөр нас барагсдын тоо 36 хэвээр байна.