Фэйсбүүк хэрэглэгч С.Амгаланбаатар “Хог Bucket Challenge” аян өрнүүлжээ. Тэрбээр энэ сарын 9-нд найзуудтайгаа Туул голын эрэг дагуух хог цэвэрлэхдээ бусдыгаа уриалах санаа сэдсэн аж. Учир нь түүний цэвэрлэсэн хэсэг маргааш нь дахиад л хогоор дүүрч байгааг хараад, залуучуудыг хотоо цэвэрхэн байлгахыг уриалахаар болжээ. Тус аяны дүрэм нь тухайн хүний дуудсан хүн гурав хоногийн дотор гурван уут хог түүж зургаа фэйсбүүк хуудастаа оруулах юм. Энэ нь өнгөрсөн жил фэйсбүүк хуудаст өрнөж байсан “Ice Bucket Challenge” аяны нэг хэлбэр ажээ. С.Амгаланбаатар одоогоор “Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан , Мах импекс компанийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр нарыг хог түүх дараагийн хүмүүсээр нэрлээд буй юм.