Сингапур улсын эрдэмтэд ходоод, нойр булчирхай болон өндгөвчний хорт хавдрын “ETC-159” хэмээх шинэ эм гарган авчээ.
Ходоодны хорт хавдар нь ходоодны аль ч хэсгээс эхлэн үүсэх боломжтой ба бусад эрхтэнд тархаж үсэрхийлдэг байна. Түүнчлэн ходоодны хорт хавдар эхэн үедээ ямар ч шинж тэмдэг илэрдэггүй аж.
Ходоодны хавдар нь нойр булчирхай, улаан хоолой, гэдэс зэрэгт тархахаас гадна цусны судсаар дамжиж холбох эрхтэн болох уушги, элэг гээд бусад эрхтэнд тархдаг бөгөөд хавдрын эс анх үүссэн газраасаа тасарч өөр эрхтэнд байрлан хавдар үүссэн тохиолдолд шинээр хавдар үүссэн эрхтэнд анхдагч хавдрын эстэй ижил бүтэцтэй хавдар үүсдэг гэнэ.
Тиймээс уг “ETC-159” эмийг гаргаснаар эрүүл мэндийн салбарт гарч буй шинэ ололт бөгөөд өвчтөнүүдэд амьдрах боломж хайрлах юм.