Энэ жилийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын сүүлийн долоо хоногт буюу 20-диор эхлэх аж. 2013-2014 оны хичээлийн жилээс хүүхдүүдийг цэцэрлэгт хамран сургах тойргоор нь бүртгэх болсон.
Тодруулбал, аймаг, нийслэлийн Боловсролын газар, хэлтсүүд аль цэцэрлэгт ямар хороо, багийн хүүхдүүд бүртгүүлэх вэ гэдэг судалгаа гаргаж, хамран сургах тойргийг баталдаг.
Энэ жил ч мөн хамран сургах тойргийг шинээр батлах аж. Бүртгэл эхлэхээр эцэг, эхчүүд цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарладаг. Ийм байдал гаргуулахгүйн тулд нийслэлийн Боловсролын газар өнгөрсөн жилээс зөвл өмж гаргах болсон.
Үүнийг үндэслэн цэцэрлэг үүд бүртгэлээ зохион байгуулах юм. Өмнө нь цэцэрлэгт явж байсан хүүхдүүд бүртг үүлэх шаардлагагүй. Харин шинээр элсэгчид хамран сургах тойргийнхоо цэцэрлэгт бүртгүүлнэ. Бүртгүүлэхэд эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ шаардлагатай.
Нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул “Наймдугаар сарын 20-диор эцэг, эхчүүдэд зориулсан зөвлөмж гарган, хүүхдүүдийг бүртгэж эхэлнэ. Хамран сургах тойргийг шинэчлэхээр дүүргүүдийн Боловсролын хэлтсээс санал авч байна.
Одоогийн байдлаар төдөн хүүхэд шинээр элсэнэ гэсэн тоо хараахан гараагүй” гэв. 2013-2014 оны хичээлийн жилд нийслэлд цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 65 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байсан бол өнгөрсөн жил энэ тоо 75 хувь болж нэмэгдсэн.
Тэгвэл ирэх хичээлийн жилд цөөнгүй цэцэрлэг ашиглалтад орох учраас сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэнэ гэдгийг албаныхан онцолж байна.