Иргэдийн амар тайван байдлыг хангах, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохоор долдугаар сарын 1-20-ны өдрүүдэд барилга угсралтын ажилд хяналт шалгалт хийж байна.
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилгын болон газар шорооны ажил явуулж буй барилга байгууламжид хяналт тавих зорилготой уг шалгалтыг Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэр, өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулгаар ахлуулсан хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулж, долдугаар сарын 9-нд Баянзүрх дүүрэгт баригдаж буй зарим барилгад хяналт шалгалт хийжээ. Шалгалтын бүрэлдэхүүнд барилгын техникийн, эрчим хүчний, хөдөлмөр нийгмийн хамгааллын холбогдох улсын ахлах байцаагчид, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн цагдаагийн газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ зэрэг холбогдох газруудын төлөөллүүд багтсан байна.
Уг шалгалтад зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн 10 барилга байгууламжийг хамруулж, улсын байцаагчийн албан шаардлага, актыг үл тоон ажлаа үргэлжлүүлж байсан хоёр барилгын угсралтын ажлыг зогсоож, аюулгүй байдлыг хангуулан эрчим хүчний хязгаарлалтыг хийсэн байна.
Энэ оны эхний хагасын байдлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт орон сууцны зөрчилтэй холбоотой 153 өргөдөл гомдол иргэдээс иржээ. Эдгээрээс одоогийн байдлаар зөрчилтэй 78 байгааг тогтоогоод байна.
<script src='//my.visme.co/visme.js'></script><div class='visme_d' data-url='naadam-e81e84' data-w='800' data-h='460'></div>