Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Тодруулбал замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр болсон юм.
Согтуугаар машин жолоодвол 400 мянган төгрөгөөр торгоно
Шинэ хууль батлагдсанаар 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр зам хөндлөн гаргахыг хориглосон байна. Мөн согтуугаар машин жолоодвол 10 мянгаар торгодог байсныг 400 мянга болгож, давтвал 800 мянгаар торгож, хорих хүртэлх ял шийтгэл оногдуулж жолоо барих эрхийг нь гурван жил хүртэлх хугацаагаар хасах юм байна.