1925 онд “Улсын тээх нэвтрүүлэх газар” нэртэйгээр анх үүссэн тээврийн байгууллага нь монголын авто тээврийн салбарын анхны шавыг тавьж байжээ.
Өчигдөр энэ салбар 90 нас хүрч түүхэн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгрүүллээ.
Тус арга хэмжээнд 21 аймгаас төлөөлсөн 210 тээвэрчид оролцосон бөгөөд нийт тээвэрчдийн тал хувь нь ахмад тээвэрчид байдаг юм байна.
Ойн нэгдсэн арга хэмжээнд зориулж хуучин авмо машины үзэсгэлэнг Чингисийн талбайд гаргаж, ”Автотээвэр-90” гэрэл зургийн үзэсгэлэн, “Монгол Улсын тээврийн салбарын замнал, хөгжил” номын нээлт Соёлын төв өргөөнд болж, хүндэтгэлийн концертоор өндөрлөх томоохон үйл ажиллагаа болсон юм.
Өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн уг ойг тэмдэглэх хүрээнд спорт аялал, уран жолоодлогын тэмцээн, хэвлэлийн бага хурал, зэрэг олон зүйлийг зохион явуулсан аж.
Энэ үеэр АТҮТ-ийн дэд захирал Д.Батбаатар "Монгол Улсад 764000 тээврийн хэрэгсэл, 994000 жолооч замын хөдөлгөөнд оролцож байгаа нь дөрвөн хүн тутамд нэг тээврийн хэрэгсэл ноогдож байна. Энэ нь Монгол Улсын тээврийн хөгжил өндөр шатанд явж байгаа нэгэн илрэл юм" хэмээн ярилаа.
Дашрамд нь энэхүү ойд зориулсан ажлууд ирэх 12 дугаар сар хүртэл үргэлжлэх юм байна.