Уул уурхайн яам, БСШУЯ, Газрын тосны газар хамтран сонгон шалгаруулалт зохион байгуулж, гадаадын их дээд сургуульд газрын тос, уул уурхайн чиглэлээр 12 оюутан тэтгэлгээр сургах болжээ. Бакалаврын сонгон шалгаруулалтад оролцох оюутнууд математик, англи хэл, магистрантур, докторантурт сурах иргэд англи хэлний шалгалт тестээр өгөх аж. Эхний дөрвөн байрт эзэлсэн иргэд гадаадын их дээд сургуульд магистрт сурах бол эхний найман байрт шалгарсан оюутан бакалаврт ОХУ, БНХАУ-д тэтгэлэгтэй сурна. Сонгон шалгаруулалтын бүртгэл ирэх наймдугаар сарын 11-нд болох юм байна.