Хэдхэн минут орсон хүчтэй аадар борооны улмаас хотын төв гудамжууд усанд автаж, Энхтайваны гүүр, 120 мянгат орчимд тролейбуснууд усанд боогдож хөдөлгөөнд оролцож чадахгүй болоод байна хэмээн иргэд мэдээлж байна.
Энэ талаар тодруулахаар Цахилгаан тээвэр компанийн мэдээллийн ажилтантай холбогдлоо.
-Сая (2015 долдугаар сарын 20-ны 14.30 цаг орчим) орсон аадар борооны улмаас тролейбус хөдөлгөөнд оролцож чадахгүй саатаад байна гэсэн мэдээлэл иргэд өглөө. Энэ талаар мэдээлэл өгөөч.
-Энхтайваны гүүрний цаана манай 4-077 гэсэн дугаартай тролейбус цахилгааны гэмтлийн улмаас түр зогсоод байгаа. Энэ нь аадар бороо орохоос өмнө гарсан гэмтэл. Одоо манай засварчин тийшээ гарч байна.
-Төв замууд усанд автсан байна. Үүнээс болж цахилгаан тээвэрт ямар нэг гэмтэл, доголдол гардаг уу?
-Өмнө нь бороо орохоор цахилгааны гэмтэл үүсэх зэрэг хүндрэл гардаг байсан. Одоо бол тийм хүндрэл гараагүй манай үйлчилгээ хэвийн үргэлжилж байна.
Одоогоор хотын зарим бүсэд тухайлбал Нисэх яармаг орчим, Нарантуул ахын орчим зам усанд автаагүй, бороо хүчтэй ороогүй байна хэмээн мэдээлж байна. Харин Чингис болон Улаанбаатар зочид буудлын хажуугийн болон Найман шарга, Урт цагааны хажуугийн зэрэг төв гудамжны замууд усанд автсан байдалтай байна.