Хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас бид олон асуудлын өмнө хүчин мөхөстдөг. Бид өдөрт тутамдаа худалдах, худалдан авах, ажил гүйцэтгүүлэх, мөнгө зээлэх, зээлүүлэх хэрэгцээ гардаг. Энэ бүх асуудлыг зохицуулдаг Иргэний хуулийн талаар мэдлэг муутай, ашигладаггүйгээс эд хөрөнгөөр хохирох нь цөөнгүй. 2002 оноос мөрдөж эхэлсэн уг хууль нь суурь үзэл санаа нь өнгөрсөн хугацаанд огт өөрчлөгдөөгүй, цаашдаа ч өөрчлөгдөхөөргүй чамбай хууль юм.
Тиймээс Иргэний хуулийн талаар мэдлэг, мэдээлэл олгох үнэ төлбөргүй сургалтыг эрх зүйч С.Гана санаачлан хийж байгаа аж. Тэрбээр ”Энгийн эрх” хөтөлбөрийн хүрээнд эл үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд долдугаар сарын 20-24-нд өдөр бүр болох сургалтад www.e-erh.mn цахим хуудас, burtgel@e-erh.mn цахим шуудан, 95055509 дугаарт мессеж илгээн бүртгүүлж хамрагдах боломжтой аж.
Хууль зүйн нэг өдрийн хөтөлбөр Баянгол дүүргийн 10-р хороололд байрлах Номун далай сургуулийн байранд 14:30 болон 18:40 цагт болно.