Айл өрхийн цахилгааны сарын суурь тариф 1000 төгрөг байсан бол 2000 төгрөг болгожээ.
Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тодруулахад, “Эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж буй нүүрсний үнэ, нүүрс тээврийн зардал, түлшний үнийн өсөлт зэрэгтэй уялдуулан цахилгааны үнийг индексжүүлэн тогтоож, айл өрхийн цахилгааны сарын суурь тарифыг 2000 болгосон. Одоо мөрдөгдөж буй тарифаар хэрэглэгчдэд дулааны эрчим хүчийг бодит өртгөөс нь 60 гаруй хувиар хямд үнээр борлуулж байсан бөгөөд зайлшгүй шаардлагын үүднээс энэ мэт үнийн өөрчлөлтийг хийсэн” гэлээ.