“Ухаалаг анги” төслийн нээлт нийслэлийн 23 дугаар сургууль дээр өнөөдөр боллоо. Уг төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сургалтад зориулан “ухаалаг” анги нээж, тохижуулан, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хичээл заахаас гадна багш нарыг чадавхижуулах юм байна. БНСУ-ын Гёнги аймгаас зохион байгуулж, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү төсөл хоёр үе шаттай явагдана. Эхний ээлжинд “Буянт-Ухаа”, “Монгени” цогцолбор, “Хүрээ тулга”, 18, 23 дугаар сургуулийг сонгожээ. Энэ таван сургуулийг тохижуулахад 200 сая төгрөг зарцуулсан аж. Төслийн хоёрдугаар ээлжийг ирэх наймдугаар сард эхлэхээр төлөвлөжээ. “Ухаалаг анги” төсөл хэрэгжсэнээр ерөнхий боловсролын бага, дунд, ахлах сургуулийн сурагчдад “ухаалаг” сургалтын орчинд орчин үеийн тоног төхөөрөмж дээр сурч боловсрох боломж бүрдэх юм.