ОХУ-ын “Байкал” мэдээллийн агентлаг “Руслан Байрамов Монголд газар худалдан авлаа” гэсэн гарчигтай мэдээ нийтэлжээ.
Уг мэдээнд “Монголын Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” чөлөөт худалдааны бүсэд болсон Монгол-Оросын бизнес форумын үеэр тэрбумтан Руслан Байрамов тус бүсэд хөрөнгө оруулахаар шийдвэрлэлээ.
Тэрбээр “Этномир” төслийн хүрээнд “Алтанбулаг”-т 8.3 сая ам.долларын хөрөнгө зарцуулахаар болжээ. Мөн хилийн ойролцоо газар худалдан авч, худалдааны төв, зочид буудал барихаар төлөвлөж байна” гэсэн байна.
Руслан Байрамов нь дэлхий даяар хэрэгжүүлж буй “Этномир” төслийн шугамаар Хятадын Циндао хотод Күнзийн хөшөө, гадаад улс орнуудад сансрын анхны нисгэгч Юрий Гагарины долоон хөшөөг бариад буй хүн юм.
М.СУГАРАА