Авлигатай тэмцэх газраас Булган аймгийн ИТХ-ын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх агентлагуудын алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийг шалгаад хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ орлогынхоо эх үүсвэрийг тайлбарлаагүй, худал мэдүүлсэн зэрэг зөрчил гаргаж байсныг илрүүлсэн юм.
Тиймээс АТГ-аас хариуцлага тооцох тухай албан мэдэгдэл тус аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргад хүргүүлэхэд зөрчил гаргасан нэр бүхий 35 албан тушаалтандаа сануулах сахилгын арга хэмжээ авсан талаараа хариу мэдэгджээ.
АТГ-ынхан 2015 оны долдугаар сарын 15-ны байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулахаар хандсан нийт 219 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авснаас 204-ийг нь шалгаж шийдвэрлэсэн байна.
Өргөдөл, гомдлын 36 хувийг нийслэлээс, 64 хувийг нь хөдөө, орон нутгаас ирүүлсэн бөгөөд Архангай, Баян-Өлгий, ДарханУул аймгаас гаргасан гомдол, мэдээлэл дийлэнх хувийг эзэлж буй аж.
Өргөдөл, гомдлыг хянан шалгах явцад орон нутагт төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хандив туслалцаа авсан аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулж давуу байдал олгосон, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргадаггүй зөрчил нийтлэг байжээ.
Тиймээс тус газраас хууль тогтоомж зөрчсөн нийт 41 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, илэрсэн зөрчлийг дахин давтан гаргахг үй байх, авлига, ашиг сонирхлын зөрчл өөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагад нь үүрэг чиглэл өгөөд байна.
Г.РАВЖАА