Шар тарвас, усан үзэм гээд импортын бүтээгдэхүүн гэж эндүүрэм монголын хөрсөнд нутагшсан жимснүүдийг Сингапур, Хонгконгийн хэрэглэгчдэд худалдахаар болжээ.
Хүлэмжийн аж ахуй эрхэлдэг “Ногоон сор” компанид гадил жимсний экспортоороо алдартай “Dole” бүтээгдэхүүнээ дэлхийн дөрвөн оронд нийлүүлэх санал тавьсан аж.
Одоогоор тус компанийн бүтээгдэхүүний 60 хувийг нарийн ногоо, 40 хувийг жимс жимсгэнэ эзэлж буй ч, цаашид жимс жимсгэнийн тариалалтыг голчлон эрхлэхээр шийдээд байгаа гэсэн. Өдгөө гүзээлзгэнэ, гурван төрлийн тарвас, амтат гуа, усан үзэм тариалж буй бол цаашид интоор, алим, үхрийн нүд хүлэмжинд тарьж, зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж буй юм билээ.