Америкийн эмч нар ийнхүү мэдээлжээ. Нэг зүйлд хэт шимтэх, итгэж, найдан дагах нь яваандаа сэтгэцийн өөрчлөлттэй болох гол нөхцөл бүрдүүлнэ гэжээ. Бурхан, шашинд итгэдэг олон зуун мянган хүнийг сэтгэлзүйн судалгаанд хамруулан тодорхой хугацаа өнгөрсөн байна. Тэгэхэд хэт шүтлэгтэй хүмүүс энгийн үед ч гэнэт тавгүйрхэж, айж, цочих, эсвэл мэлрэх зэргээр сэтгэцийн олон шинж тэмдэг илэрсэн гэнэ. Сэтгэл нь хэт донсолж, хямарч хэлбэлзэх нь мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, улмаар сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болох магадлал өндөр байдаг аж.