Энэ оны зуны их засвараар Улаанбаатар хотын хэмжээнд 25 байршилд шугам сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулах, он удаан жил солигдоогүй элэгдэл ихтэй шугамуудыг солих, зарим хэсэгт шинээр дулааны шугам хийх гэх мэт ажлууд хийгдэж байна.
Үүнд удаан хугацаагаар халуун усны хэрэглээг хязгаарлах шаардлагатай зарим нэг хэсэг тодруулбал Энхтайвны өргөн чөлөө Төв шуудангийн баруун урд хэсгээс баруун 4 зам хүртэлх дулааны шугамыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөх ажил бөгөөд 3 үндсэн хэсэгт хуваан энэ оны 8 дугаар сарын 15-нд дуусгах төлөвлөгөөтөй ажиллаж байгаа аж. Бусад шугамуудын хувьд 14-21 хоногт багтаан сольж шинэчилнэ гэж "Улаанбаатар Дулааны шугам сүлжээ" компаниас мэдээллээ.