Пентагоны мэдээлснээр Ал-Кайдагийн Хорасан бүлгийн толгойлогч Мухсин ал Фадли долдугаар сарын эхээр агаарын дайралтын үеэр алуулжээ. Тэрбээр есдүгээр сарын 11-нд болсон халдлагын талаар мэдэх цөөн хүний нэг байсан аж.
Мухсин ал Фадли долдугаар сарын 8-ны өдөр Туркийн хилийн ойролцоох Сармада тосгонд явж байх үед нь Америкийн дрон машиныг нь илрүүлж, агаараас довтолжээ. BBC-гийн мэдээлснээр өнгөрөгч есдүгээр сард Ал-Кайдагийн толгойлогч яг ийм нөхцөл байдалд орсон ч эсэн мэнд зугтаж чадсан гэнэ.
Есдүгээр сарын 11-нд Дэлхийн худалдааны төв рүү халдахад тэрбээр 20 настай байсан хэдий ч Ал-Кайдад хэдийнэ нэр хүндтэй болсон байсан тул уг террорист халдлагыг зохион байгуулахад толгойлон оролцож байжээ.