ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч эрх мэдлийнхээ хүрээнд тус штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан, бригадын генерал Д.Давааг оронд нь томилж, хошууч генерал цол олгосон билээ.
ЗХЖШ-ын шинэ даргын өмнөх суудалд хэнийг томилох вэ гэх таамаг БХЯ, ЗХЖШ-аар нэлээд эргэлдсэний эцэст хурандаа М.Эрдэнэдалайг томилжээ.
Тэрбээр Цэргийн хангалт, үйлчилгээний газрын даргын албан тушаалд томилогдохоосоо өмнө Зэвсэгт хүчний 310 дугаар анги хэмээх ар тал, хангалтын ангийн захирагчаар ажиллаж байсан юм.
Түүнээс гадна ЗХЖШ-ын даргын зөвлөх хэмээх албан тушаал бий болгож, ЗХЖШ-т өрөө тасалгаа гаргасан бөгөөд албан тушаалаасаа хүсэлтээрээ чөлөөл өгдсөн, дэслэгч генерал Ц.Бямбажавыг томилох тушаалд шинэ дарга нь гарын үсэг зурсан гэнэ.
Г.ЦОЛМОН