Өнгөрөгч дөрөвдүгээр сараас жолооны үнэмлэх хэвлэх ажил түр зогсоод байсан билээ. Үнэмлэх хэвлэдэг “Смарт солюшн” компанийн Замын цагдаагийн газартай хийсэн гэрээний хугацаа дуусаж, дараагийн компанийг сонгон шалгаруулах ажил эхэлсэн нь жолооны үнэмлэх хэвлэх ажил зогсох гол шалтгаан болоод байсан юм.
Харин сонгон шалгаруулах ажил дуусаж, жолооны үнэмлэх хэвлэж эхэллээ. Дөрөвдүгээр сард жолооны курс төгссөн иргэдийн үнэмлэх хэвлэгдэж гарсан тул төгссөн жолооны курс, салбар дээрээ очиж үнэмлэхээ авах боломжтой.