Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудал ойрын хугацаанд, тэр тусмаа Монголд шийдэгдэж магадгүй байгаа талаар Японы хэвлэл мэдээлж байна.
Японы “Гэндай никкан” сонинд энэ талаар “Ерөнхий сайд Шинзо Абэ Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийн асуудлыг есдүгээр сараас өмнө шийдвэрлэхээр ажиллаж байна.
Аюулгүй байдлын зөвлөлийн дарга Ячи Шёотарогоос гадна Ерөнхий сайдын зөвл өх Монголд очсон бол зургадугаар сарын 20-нд Гадаад хэргийн яамны төлөөлөгчид Хятадын Шанхай хотод Хойд Солонгосын өндөр албан тушаалтантай уулзсан мэдээ байна.
Хулгайлагдсан иргэдийн асуудлыг хоёр орны удирдагч нарын хэн хэнд нь ашигтай хувилбараар шийдэх боломжтой.
Ерөнхий сайд Шинзо Абэгийн хувьд есдүгээр сард болох Либерал ардчилсан намын даргын сонгуулийн өмнө нэр хүндээ өсгөх сайхан боломж бол хямралд ороод байгаа Хойд Солонгост эдийн засгийн тусламж хэрэгтэй байна” гэж бичжээ.
Мөн “Хэлэлцээнд зуучлагч Монголын талаас хоёр улсын удирдагчдыг Улаанбаатарт уулзуулах санал тавьсан. Гэхдээ асуудлыг шийднэ гэвэл Ерөнхий сайд Пхеньянд очихыг үгүйсгэхг үй байна.
2002 онд Ерөнхий сайд Коизүми Жюничиро Хойд Солонгост түүхэн айлчлал хийх үед Шинзо Абэ Засгийн газрын гишүүн байсан билээ” гэж дурдсан байна.
М.СУГАР-ЭРДЭНЭ