Энэ долоо хоногт орсон усархаг борооны улмаас хотын төвийн замууд төдийгүй зарим дүүргийн гэр хорооллын айлууд үерийн усанд автсан. Ус зайлуулах хоолой, бохирын шугамын бөглөрлийн цэвэрлэснээр хотын төв дэх замын хашлага давсан борооны усыг шавхсан бол гэр хороолол, зуслангийн айлуудад үерийн усыг соруулж, шавхсан ч бохир хальсанаас үүдэлтэй хөрсний бохидол үүсээд буй.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэнгээс иргэдэд анхааруулга, зөвлөгөө хүргэж байна.
Модны үртэс, модны үнсийг жорлонгийн ялгадсаар бохирдсон хөрсөн дээгүүр цацахад бохирын үнэр багасах сайн талтай байдаг. Түүнчлэн дэрс, сүрэл, хөвд, царс болон нарс модны холтсыг ялгадсаар бохирдсон хөрсний үнэрийг дарах зориулалтаар хөрсөн дээгүүр зулж ашиглаж болно.
Халисан жорлонгийн үнэр, цугларсан ялаа, шавьжийг Халисан жорлонгийн үнэрийг дарах, цугларсан ялаа, шавьжийг цөөрүүлэх, бохир шингэний хэмжээг багасгаж хөрсийг халдваргүйжүүлэхэд ашиглаж болох зарим бодисууд: (CaOH2),(CaO), CaCO3, Ca(CLO)2.
Эдгээр бодисыг бохирдсон хөрсийг халваргүйжүүлэхэд ашиглаж болно. Гэвч дээрх бодисууд устай урвалд орсны улмаас халж шохойн зуурмаг үүсэхээс гадна шингэн ялгадастай урвалд орсон тохиолдолд хүний эрүүл мэндэд болон хөрсний биологийн процесст сөргөөр нөлөөлөх талтай тул уг бодисыг хэрэглэхийн өмнө мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах хэрэгтэй.
Хлор агуулсан халдваргүйжүүлэх уусмал ба бүтээгдэхүүн нь шингэн ялгадастай урвалд орж хорт хий ялгаруулдаг учраас амьсгалын эрхтнээр дамжин биед нэвтрэн орсноор үхэлд хүргэх эрсдэлтэй.
ХӨРСИЙГ ЦЭВЭРШҮҮЛЭХЭД АНХААРВАЛ ЗОХИХ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД:
* Хөрсний бохирдолтын түвшин, талбайн хэмжээ
* Агаарын температур, чийгшилт, хур тунадас
* Хөрсний бүтэц, нэвчих чанар
* Гадаргын болон гүний усны урсгалын чиглэл болон усны нөөцийн хэмжээ гэх мэт.
Хөрсний бохирдол нь халдварт өвчнийг тархаадаг
* Гэдэсний халдвар (цусан суулга, халдварт гепатит, балнад)
* Зооносын халдвар (боом, бруцеллез, ям)
* Шимэгч хорхойн өвчин (туузан хорхой, хялгасан хорхой, анкилостом)
* Ялаа хачигаар дамжих халдвар
* Тоосоор дамжих халдвар (сүрьеэ)
* Спортойн янгын халдвар (ботулизм, хийтүржил, татран)
* Вирусын халдвар (халдварт саа, халдварт гепатит)