Иргэдээс ирсэн гомдол, хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 857 иргэний дээд боловсролын дипломыг шалгаж үзэхэд, 49 иргэн боловсролын баримт бичиг хуурамтаар үйлдэж, авч ашиглаж байсныг илрүүлснээс 18 нь ерөнхий боловсролын сургуулийн багшийнх байжээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт өнгөрөгч онд болон 2015 оны эхний хагас жилийн байдлаар нийт 87 байгууллага иргэдийн боловсролын гэрчилгээ, баримт бичиг шалгуулах хүсэлт гаргасан бөгөөд эл хүсэлтийн дагуу тус байгууллага шалгалт хийсэн байна.
Шалгалтаар илэрсэн 18 багшийн хуурамч бичиг баримтыг хураан авч, захиргааны шийтгэл ногдуулжээ. Харин дээд боловсролын байгууллагуудаас хуурамч гэрчилгээ, боловсролын бичиг баримт олгосон зөрчил илрээгүй байна.