Сүхбаатар дүүргийн нутаг Бээжингийн гудамж, Хөгжим бүжгийн коллежийн уулзвараас Чингис зочид буудлын арын уулзвар хүртэлх зам хаалттай байна .
Зам засвар арчлалт хийж буй уг хэсгийн замыг өчигдөрийн 22:00 цагаас энэ сарын 27-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаана. Мөн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо Нийслэлийн хүрээ өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний (120 мянгатын) уулзварын замд борооны ус зайлуулах шугам тавина. Үүнтэй холбогдуулан өчигдрөөс эхлэн энэ сарын 27-ны өдөр хүртэл тус хэсгийн замыг оройн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл хэсэгчлэн хаагаад байна.