Баянгол дүүрэг нь 2015 оныг “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд БНСУ-ын “Хөх загалмай сайн дурынхан” нийгэмлэгтэй хамтран дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай зорилтот бүлгийн хүүхдүүдэд сэтгэл зүйн болон эд материалын туслалцаа үзүүлж, 400 спорт гутал бэлэглэжээ. Цаашид Баянгол дүүрэг нь тус нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хүмүүнлэгийн болон эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллаж, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.