Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар манай улсад ардчилсан, чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярыг энэ сарын 29, 30-нд орон даяар тэмдэглэхээр тогтсон. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга “Ажлын цагийн хуваарийн тухай” захирамж гаргалаа. Захирамжаар уг өдрийг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, түгжрэлийг бууруулах, гадаад, дотоодын зочид төлөөлөгчдөд таатай орчин бүрдүүлэхээр зорьжээ. Ийн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, бүх шатны төсөвт байгууллагууд долдугаар сарын 30-нд 08.30-12.30, долдугаар сарын 31-нд 10.00-17.30 цаг хүртэл ажиллана.