Автотээврийн үндэсний төвтэй 43 аж ахуйн нэгж гэрээ байгуулан, хот хоорондын нийтийн тээвэрт 1025 тээврийн хэрэгсэл 1270 жолооч үйлчилж байна. Тэд 20 аймаг, гурван дүүрэг, 93 сум сууринд 68 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг аж. Цагаан сар, наадам, хичээл эхлэх үеэр хот хооронд зорчих урсгал нэмэгддэг. Иймээс Автотээврийн үндэсний төв наймдугаар сар гармагц хот хооронд явах автобусны тоог нэмдэг уламжлалтай. Өнгөрсөн 2014 онд л гэхэд 360-аад автобус нэмэлтээр гаргаж байсан. Харин энэ жил зорчигч урсгалын судалгааг харгалзаж, наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 20 хүртэл 500 гаруй автобус нэмэлтээр гаргахаар төлөвлөжээ. Ингэхдээ ямар нэгэн чиглэлд үнэ нэмэхгүй гэнэ.