Өнөө өглөө орсон борооны улмаас бүх нислэг хойшлогдож, иргэд Чингис хаан нисэх онгоцны буудал дээр саатаад байна гэсэн мэдээллийн дагуу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын мэдээллийн ажилтантай холбогдлоо.
-Борооны улмаас хэдэн нислэг хойшлогдоод байна вэ?
-Одоогоор Токио, Сөүл, Москва руу явах байсан олон улсын, орон нутгийн Даланзадгад, Мөрөн чиглэлийн нислэг хойшлогдож, түр саатаад байна.
-Саатсан чиглэл дэх нислэгүүд хэзээнээс хэвийн үргэлжлэх бол?
-Нислэгүүд 12.30 цаг хүртэл хойшлогдсон байгаа. 12.30 цагт цаг агаарын байдлыг харгалзаж байгаад хэдийд нисэхийг шийднэ.