Баянгол дүүрэг энэ оныг “Хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд БНСУ-ын “Хөх загалмай сайн дурынхан” нийгэмлэгтэй хамтран энэ сарын 17-нд дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай зорилтот бүлгийн хүүхдүүдэд сэтгэл зүйн болон эд материалын туслалцаа үзүүлж 400 ширхэг спорт гутал бэлэглэх арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга Х.Болор-Эрдэнэ, “Хөх загалмай сайн дурынхан” нийгэмлэгийг төлөөлж дэд захирал Чанг Ёо Гу зөвлөх Ли Чан Юп нар оролцож, зочид төлөөлөгчид, хүүхэд багачууд ардын урлагийн тоглолтоор бэлэг барьжээ.
Цаашид Баянгол дүүрэг нь БНСУ-ын “Хөх загалмай сайн дурынхан” нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хүмүүнлэгийн болон эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллаж, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.