Нийслэлийн I амаржих газрыг “Өргөө”, II төрөхийг “Хүрээ”, III амаржихыг “Амгалан” гэх болсон. Тэгвэл нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга А/70 дугаар тушаал гаргаж, эдгээр амаржих газарт Эмгэг нярайн тасаг байгуулахаар болжээ. Өдгөө “Өргөө” амаржих газар бүтэц зохион байгуулалтаа өөрчлөн, хүний нөөцөө зэхэж, багаж, тоног төхөөрөмжөө суурилуулсан тул ирэх сарын 1 гэхэд Эмгэг нярайн тасгийнхаа үйл ажиллагааг эхлүүлэх гэнэ. Харин “Хүрээ”, “Амгалан” амаржих газрынхан бэлтгэл ажлаа үе шаттайгаар хийж байгаа аж. Төрөх эмнэлгүүд ийм тасагтай болсноор амьсгалын замын дээд, доод хямралтай, цус харвасан, гэдэс нь үхжиж, үрэвссэн 34 долоо хоногоос дээш тээлттэй дутуу, болон гүйцэд нярайг энд сувилах юм байна.