Азийн хөгжингүй орнуудын нэг болох Өмнөд Солонгос улсын залуучуудын дунд ажилгүйдэл нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Тодруулбал, Өнгөрсөн зургаадугаар сарын төгсгөлд гаргасан судалгаагаар тус улсад 15-29 насны хоорондох залуучуудын дундах ажилгүйдлийн үзүүлэлт 10.2 хувь болжээ. Энэ нь өсвөр үе , залуусын дундах ажилгүйдэл өмнөх сараасаа 0.9 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм. Харин тус улсын засгийн газар ирэх жилүүдэд залуучуудад боломж олгох чиглэлд илүү анхаарч ажиллана гэдгээ онцоллоо.
2017 он гэхэд залуучуудад зориулан шинээр 200,000 ажлын байрыг бий болгох талаар даваа гарагт Сөүлээс мэдэгджээ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд засгийн газар хувийн хэвшилтэй хамтран ажиллах юм байна. Нийтийн болон хувийн секторт бүтэн цагийн 75,000 ажлын байрыг бий болгох бусад нь тогтмол бус, улиралын эсвэл хагас цагийн ажил байж магадгүй гэнэ. Засгийн газраас хувийн компаниудыг бүтэн цагийн ажилчдынхаа тооог нэмэгдүүлэхийг хүсч, татварын хөнглөлтийг санал болгож байгаа юм