Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх, судасны мэс заслын тасгийн эмч нар Люксембургийн мэс заслын багтай хамтран, долоон хоногийн хугацаатай үзлэг, оношилгоо хийжээ. Нийт 45 хүн үзэж, зөвлөгөө өгс өнөөс зүрхний төрөлхийн гажигтай таван хүүхдэд, хавхлагын гурав, аортын өгс өх хэсгийн аневризм хоёр, титэм судасны мэс заслыг нэг хүнд хийсэн байна. Ингэхдээ тэд манай улсад анх удаа Дэвидийн хагалгааг (David’s Procedure) нэг өвчтөнд, брахиоцефаль салааны цулхэнг авч хиймэл судсаар орлуулах мэс засал нэг, анатомийн бус төгс засал нэг, мөн 17 настай өвчтөний гол судсыг амжилттай сольжээ.
Гуравдугаар эмнэлэг нь сүүлийн 50 гаруй жил улсын хэмжээнд зүрхний мэс заслын тусламж, үйлчилгээг дангаараа үзүүлж буй. Тэгвэл тэд зүрхний мэс заслын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, гурван хавхлагыг нэгэн зэрэг солих хагалгааг амжилттай хийсэн байна. Н.Баасанжав, Ц.Даваацэрэн, Б.Булган, Ч.Төвжаргал, Б.Түмэнжаргал тэрг үүтэй Гуравдугаар эмнэлгийн зүрх, судасны мэс заслын багийнхан хагалгааны үед зүрхэнд каннуляци хийн, зүрх бүрэн зогссоны дараа хоёр хавтаст хавхлагыг 27 хэмжээтэй, гол судсыг 19, гурван хавтаст хавхлагыг 29 хэмжээтэй механик хавхлагаар тус тус сольсон аж. Өдгөө өвчтөний бие сайн байгаа гэнэ.