Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дахь 16 дугаар байрны дуулиан нэг хэсэг намжмал байсан ч дахиад олны анхаарлын төвд эргэн ирлээ. Барилга нурах, хазайх эрсдэл үгүй болж, бүх зүйл өнгөрчихсөн байхад яагаад энэ асуудлыг дахин хөндөх болов. Учир нь 16 дугаар байрны хажууд барилгын нүх ухсан “Би Жи Би Жи” компани барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүйгээр байшингаа барьж буй.
Түүний зэрэгцээ дээрх байрны орчимд газар олгосонтой холбоотойгоор нийслэлийн Ерөнхий төлөвл өгөөний болон Газрын алба, Засаг дарга нарыг шалгаж эхэлсэн гомдлоор АТГт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байхад зэрэгцээд “Би Жи Би Жи”-гийн гомдлоор барилгад эрсдэл үүсээгүй байхад дуулиан шуугиантайгаар оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр мөн л эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Хэдийгээр 16 дугаар байрны дэргэдэх газар хэмээх нэг л зүйл мэт боловч хоёр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг гайхах хүн ч байна.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ШААРДЛАГЫГ ҮЛ ОЙШООВ
16 дугаар байрны дэргэд нүх ухсантай холбоотойгоор улс, нийслэлийн төсөвт нэг тэрбум орчим төгр өгийн хохирол учирсан гэх урьдчилсан тооцоог холбогдох байгууллагууд нь гаргасан. Тухайлбал, иргэдийг нүүлгэн шилжүүлж, онцгой байдлын үед хүмүүсийг байрлуулах гэрээтэй зочид буудлуудад оруулж, байр эрсдэлгүй болсон гэх дүгнэлт гартал байлгасны, барилгын суурийн нүх ухахдаа үерийн ус зайлуулах сувгийг гэмтээснээс үүдэн сэргээн засварлах зардал гэх зэргээр нийтдээ ийм хэмжээний хохирол учирсан хэмээн дүгнэж байгаа бололтой.
Энэ талаар Баянгол дүүргийн холбогдох албаны хүнээс лавлахад “16 дугаар байрны орчим үүссэн эрсдэлээс болж Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 800 гаруй сая төгрөг гарган, иргэдийг нүүлгэн шилжүүлж, гэрээт зочид буудалд байрлуулсан, гэмтээсэн үерийн даланг сэргээн зассан, ухсан нүхний эрэг нурсныг мэргэжлийн байгууллагаар хүчитг үүлсэн гэх зэрэгт зарцуулсан” гэж ярьж байлаа. Энэ хохирлыг “Би Жи Би Жи”-гийнхэн төлөхг үй, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан хэмээж байгаа. Энэ нь хэр үндэстэй вэ. Уг нь энэ дуулиан дэгдэж Нийслэл болон дүүргийн Онцгой комисс хуралдахад тус компанийн ерөнхий менежер н.Ганбат “Бид бүх хариуцлагыг хүлээнэ. Манай компани нь “Намнан групп”-ийн охин компани. Захирал маань эзгүй гадагшаа явсан учраас би төлөөлж ирлээ. Бүх хариуцлагыг бид хүлээж, хохирлыг төлнө” гэж ярьсан нь хурлын тэмдэглэлд бичигдэн үлджээ. Тэгсэн атлаа одоо болоход төсөвт учирсан хохирлыг төлөхгүй хэмээн гүрийж байгаа нь хачирхалтай.
Уг нь 16 дугаар байрны дэргэд “Би Жи Би Жи” компани үйлчилгээтэй орон сууцны барилгын суурийн нүх ухаж эхлэх үед тус байрны болон зэргэлдээх 15 дугаар байрны оршин суугчид, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны удирдлага нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гарган, өнгөрсөн оны есд үгээр сард шалгалт хийж, зөрчил арилгах талаар албан шаардлага өгч байж. Уг дүгнэлтэд “16 дугаар байрны зүүн талын далангийн дагуу хамгаалалт хийлгүй барилгын газар шорооны ажил гүйцэтгэн далангийн нягтруулсан шороо их хэмжээгээр нурснаас хөндий үүсэж, зам талбайн хавтан хөдөлгөөнд орж, нурах аюултай болсон. Далангийн шорооны нуралтаас болж ан цав үүсэж, хөдөлг өөнд орсон нийтийн эзэмшлийн зам талбайн хавтангаас ухагдсан эрэг хүртэл аюулгүйн бүс татан хамгаалж, иргэдэд анхааруулга өгөх тэмдэг, тэмдэглэгээг хийх, нурсан газрыг хамгаалан бэхэлгээ хүчитгэлийн ажил мэргэжлийн байгууллагаар яаралтай хийлгэж, хэвийн байдалд оруулах”- ыг шаарджээ.
Хариуг 2014 оны аравдугаар сарын 25-ны дотор НМХГ-т ирүүлэхийг уг шаардлагад дурдсан аж. Гэвч “Би Жи Би Жи”-гийнхэн шаардлагыг үл ойшоосон бололтой. 16 дугаар байртай холбоотой дуулиан дэгдсэнээс хойш МХЕГ-аас шалгалт хийж, гаргасан дүгнэлтдээ дээрх шаардлагыг биелүүлээгүй талаар дурдсан байгаа юм. МХЕГын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийн Барилгын техникийн хяналтаар гэсэн дэд хэсгийн долоо дахь заалтад “Барилгын суурийн газар шорооны ажлын явцад НМХГ-аас хийсэн шалгалтаар 2014 оны ес, аравдугаар сар, 2015 оны гуравдугаар сарын 23-нд өгсөн суурийн нүхэнд бэхэлгээ, хүчитгэл хийж, аюулгүй байдлыг хангуулах тухай албан шаардлага Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, “Би Жи Би Жи” компани, “Петронас тауэр” компанид хүргүүлсэн боловч зөрчил арилгах талаар арга хэмжээ аваагүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангаагүй байна” гэжээ.
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗРЫН ДАРГА ХУУЛЬ ЗӨРЧСӨНДӨӨ АЖЛАА ӨГӨВ ҮҮ
Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байртай холбоотой дуулиан дэгдсэний дараахан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж албан тушаалаа өгсөн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байв. Ямар шалтгаанаар ажлаа өгөх болсон нь тодорхойгүй ч тухайн үед зарим хүн түүнийг хариуцлагаас мултарч байна хэмээн ярьж байсан юм. Энэ нь ч үнэний ортой бололтой. МХЕГ-ын улсын ахлах байцаагчийн дүгнэлт дэх барилгын бичиг баримтын талаар гэсэн дэд хэсгийн наймдугаарт “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь “Би Жи Би Жи” ХХК-ийн худалдаа, үйлчилгээ бүхий орон сууцны 16 давхар барилгын архитектур төлөвл өлтийн даалгавар батлагдаж гарааг үй байхад “Эдшил” ХХК-д боловсруулсан худалдаа, үйлчилгээ бүхий 216 айлын орон сууцны 16 давхар, гурван давхар зоорьтой 60мх28.2м хэмжээтэй барилгын эх загвар зургийг (эскиз) 2013 онд Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж баталсан байна. Мөн 2014 онд барилгын зураг төслийг өөрчилж, өмн өх зурагтай уялдуулаагүй EZT компанид боловсруулсан эскизийг бас баталжээ.
Энд зөвхөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар тогтохгүй төрийн байгууллагуудын буруутай гэмээр үйлдэл ч байгаа аж. Тухайлбал, анх 1998 онд “Хэмнэлт орчлон” ХЭАА-д 0.02 га газар эзэмшүүлэхээр олгосон гэх боловч гэрчилгээ баримт нь байдаггүй гэнэ. Харин 2008 онд “Хэмнэлт орчлон”-гоос “Эн Эс Ар” компани газрыг шилжүүлэн авч, гэрээ байгуулжээ. Ингэхдээ газрыг нь 3000 ам метр болгон хэмжээг нь нэмэгдүүлж, гарааш үйлчилгээний зориулалттай болгосон байгаа юм.
Тус компаниас “Би Жи Би Жи” 2008 онд газрыг нь шилжүүлэн авч, зориулалтыг нь өөрчлөн үйлчилгээтэй орон сууц болгосны зэрэгцээ эзэмших газрын хэмжээг 0.1 га-гаар нэмэгдүүлэхээр болжээ. Гэхдээ уг газрын хэмжээг өөрчилсөн гэрчилгээг баталгаажуулаагүй юм байна. Ингэж газрын хэмжээг нэмэгд үүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар олгох заалтыг зөрчсөн аж. Түүнээс хойш 2011 онд Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвл өлтийн газраас “Би Жи Би Жи”-д 17.0мх48.0м, 17.0мх12.0м хэмжээний урт, өргөнтэй, цутгамал төмөр бетон хийцтэй, 12 давхар барилга байхаар баталжээ. Гэтэл “Би Жи Би Жи”-гийнхэн өдгөө 16 давхар барилгынхаа суурийг цутгаж эхэлчихээд байгаа юм.
15-аас дээш давхар өндөртэй барилга барихын тулд Барилга, хот байгуулалтын яамнаас зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэвч тус компани нь 16 давхар болгож барих зөвшөөрөл аваагүйг МХЕГ-ын байцаагчид дүгнэлтдээ дурджээ. Хамгийн ноцтой нь “Би Жи Би Жи”-гийн газар эзэмших гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссанаас хойш хүсэлтийг хүлээн авч сунгасан нь Газрын тухай хууль зөрчсөн байна. МХЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтэд “Тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2013 оны арваннэгдүгээр сарын 21-нд дууссан байхад “Би Жи Би Жи” ХХК нь 2013 оны арванхоёрдугаар сарын 13-нд газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгах тухай хүсэлт гаргасан нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана, 39 дүгээр зүйл дэх “Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” заалтыг зөрчсөн” гэжээ.
НҮХИЙГ БУЦААЖ БУЛАХ ДҮГНЭЛТ ГАРЧИХААД БАЙХАД БАРИЛГЫН АЖЛАА ЭХЛҮҮЛЖЭЭ
Орон сууцны 16 дугаар байр орчим нь газар хөдлөлийн долоон баллын идэвхтэй бүсэд хамаарагддаг юм байна. Тийм ч учраас хавар газар гэсэх үед нийслэл, дүүргийн Онцгой комиссынхон эрсдэлээс урьдчилан сэргийлж айлуудыг нүүлгэн шилжүүлсэн. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, 16 дугаар байрны орчим ухсан нүхэнд хүчитгэл хийснээр аюул, ослоос зайлсхийж чадсан болов уу. Хэрэв урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь аваагүй бол яах байсан бол. Айлуудыг нүүлгэн шилж үүлж, хүчитгэл хийхийн өмн өх өн нийслэлд бороо орж, багагүй хэмжээний ус “Би Жи Би Жи”-гийн ухсан нүхэнд хуримтлагдсан байдаг.
Хэрэв бороо үргэлжилсэн бол ухсан нүх усаар дүүрч, 16 дугаар байранд жинхэнэ эрсдэл үүсэх байсан нь тодорхой. Ядаж байхад тус компанийнхан үерийн ус зайлуулах хоолойг гэмтээснээс ус урсан шууд барилгын нүх рүү орж байжээ. Инженерийн шугам сүлжээнд хийсэн шалгалтаар “Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэлийн харьяа Баянгол дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрийн гадаргын хурын ус зайлуулах зориулалттай ТТ-1 тунгаагуурын далд шугам хоолой тус барилгын суурийн ухсан нүхний зүүн талын захаар ил гарсан, төмөр бетон лоткинууд эвдэрсэн байгаа нь үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зурвасыг барилга байгууламж, далан сувгийн гадаад ирмэгээс гадагш 10 м байхаар тогтооно” гэсэн заалтыг зөрчжээ. Тэр тунгаагуурын далд шугам хоолойг гэмтээснийг засварлаж, хэвийн ажиллагаанд оруулахад 400 гаруй сая төгр өг зарцуулсан гэсэн мэдээлэл бий.
“Би Жи Би Жи” компанийнхан барилгын суурийн нүхийг ухахдаа зэргэлдээх барилгуудын аюулгүй байдлыг хангаагүй, хөрсний гулсалт, шилжилт, байгаль цаг уурын нөлөөллөөс буурь хамгаалах арга хэмжээ аваагүйгээс хөрсний сийрэгжилт үүссэн гэсэлтийн улмаас хөрсний шинж чанар алдагдаж, нуралт үүссэн нь газар шорооны ажлыг аюул осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах арга хэмжээ урьдчилан авна гэсэн заалтыг зөрчс өн байна. Ингэж хөрс сийрэгжин нуралт үүссэнээс 16 дугаар байрны зүүн талын явган хүний зам хөндийрч, эрсдэл бий болсон байгаа юм. Энэ үед нь газар хөдлөлт, чичирхийлэл болсон бол тус байр нурдаггүй юм аа гэхэд ухсан нүх рүү хазайх байсан биз.
Энэ мэт эрсдэлтэй нөхцөл байдлын улмаас “Би Жи Би Жи”-гийнхний ухуулсан нүхийг булах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчихаад байхад 15 давхраас дээш барилга барих зөвшөөрөл БХБЯ-наас авааг үй атлаа барилга угсралтын ажил эхлүүлчихээд байгаад тэндхийн оршин суугчид ихэд дург үйцэж байгаа юм. МХЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийн есдүгээр хэсэгт “Барилгуудын хоорондох зай, хэмжээ нормд заагдсан шаардлагыг хангахг үй байгаа тул барилгын суурийн ухсан нүхийг овойлт, суулт үүсэхгүй хөрсөөр байгалийн хэмжээнд хүргэн нягтруулж, буцааж булан хөрсний гулсалтаас хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай” гэжээ. Дүгнэлт ингэж гарсаар байтал барилгын ажлаа эхэлчихсэн нь хэн нэгний татаас, хамгаалалт “Би Жи Би Жи”- гийнхэнд байгаа бололтой.