Авто замын засвар, шинэчилэлийн ажлын хүрээнд суурь хучилт хийх, гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхийн тулд “Их хайрхан” амралтын газраас “Монгол шилтгээн” хүртэлх 1 км хуучин авто замыг энэ сарын 30-ны 23 цагаас ирэх сарын 05-ны 06 цаг хүртэл зургаан хоног хаана.
Энэ хугацаанд түр зам гаргах боломжгүй учир иргэд нэг км явган алхаж “Их хайрхан” амралтын газрын үүднээс нийтийн тээврийн автобусаар хот руу зорчино. Мөн “Монгол шилтгээн”–ээс Гачууртын эцсийн буудал хооронд нийтийн тээврийн автобус богино эргэлт хийж үйлчлэх юм.
Улиастай - Гачууртын 11 км авто замыг гэрээ ёсоор намйдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх ба одоогоор ажлын явц 44 хувьтай байгаа аж.