Ирэх жил манай улсад зохион байгуулах ACEM-ийн дээд хэмжээний 11 дэх уулзалттай холбогдуулах дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, хоёр ч чиглэлийн замыг холбосон хатуу хучилттай автозам барихаар боллоо.
Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр Хөшигийн хөндийн нисэх буудлыг Өндөрдовын жуулчны бааз чиглэлийн автозамтай холбох 8,3 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн автозамыг тус жуулчны баазтай холбох 5,8 км хатуу хучилттай автозамын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, барилга угсралтын ажлыг хэрэгжүүлэхийг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд, санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.