Дэлхий дээрх далайн усны түвшин урьд нь тооцоолж байснаас хамаагүй хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд дэлхийн томоохон хотууд 2050 он гэхэд усанд автаж болзошгүй гэж АНУ-ын эрдэмтэн судлаачид үзэж байгаа аж.
Тодруулбал, хэдхэн жилийн дотор усны түвшин урьд өмнө байгаагүйгээр буюу зургаа гаруй метрээр нэмэгдэх хандлагатай байна. Урьд нь хоёр хүртэлх метрээр нэмэгдэнэ гэж тооцоолж байжээ. Усны түвшин ингэж нэмэгдсэнээр далайн эрэг орчмын бүсүүдэд амьдардаг хэдэн сая хүний аж амьдралд сөргөөр нөлөөлнө гэж Америкийн судлаачдын саяхан явуулсан судалгааны тайланд бичжээ.
Эх сурвалж: people.com