Монголын хөнгөн атлетикийн холбоо, Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Японы марафон гүйлтийн нийгэмлэг хамтран “Монголын тал нутаг” олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг 19 дэх жилдээ энэ сарын 26-нд “Өндөр дов” жуулчны баазын дэргэд зохион байгуулсан юм.
Тус тэмцээн сонирхогчдын 3км болон 5км, мэргэжлийн тамирчдын хагас марафоны 10 км болон 21 км гэсэн ангилалтайгаар бүх насныхныг хамарч, ангилал тус бүрт шилдгүүдийг тодруулан шагнаж урамшуулсан юм. Хагас марафоны 2 ангиллын тэргүүн байрны тамирчдад хурдан удмын даага бэлэглэсэн нь уг тэмцээнийг үзэж сонирхсон олныг баясгасан онцлог бэлэг байлаа.
Энэхүү тэмцээнд БНСУ, БНХАУ, Япон, Америк зэрэг олон улсын 105 тамирчин, Монголын 269 тамирчин, Пара гүйлтийн 18 тамирчин хурд хүчээ сорив.