Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум буман цагаан хонины баяр тэмдэглэжээ. Эрдэнэхайрхан нь 2014 онд 101.011 хонь тоолуулж, аймгийнхаа буман хоньтой хоёр дахь сум болсон юм. Мөн нийт 167.6 мянган мал тоолуулж, малынхаа тоогоор аймагтаа гуравт орсон бол мянгат малчдынхаа тоогоор бусад сумаа тэргүүлж, мянгат 51 малчинтай болжээ. Иймээс аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар буман цагаан хонины баярыг бүсийн хэмжээнд зохион байгуулахаар тогтож, сумын наадмыг хамтатган тэмдэглэсэн байна.