Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Польш улсаас Монгол Улсыг шууд хамааран ажиллах Элчин сайд Михал Лабендаг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Михал Лабенда “Бид Улаанбаатарт амьтны хүрээлэн байгуулах, цахилгаан автобус нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэсэн бол нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт явж байгаа автобуснуудын ашиглалтын хугацаа 2016 он гэхэд дуусна. Нийт 2500 автобус шинэчлэх шаардлагатай байгаа. Тиймээс нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрүүлж, шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд нийтийн тээвэрт троллейбусын тоог нэмэгдүүлэх, цахилгаан автобус сонгох нь чухал байна. Амьтны хүрээлэн байгуулахад манай талаас хөрөнгө оруулан, Польшийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд төслийн нэгж байгуулж, хамтран ажиллах боломжтой” гэлээ.