“Сэлэнгэ ноёд” компанийн захирал Г.Буяндорж, түүний төрсөн ах Г.Дамдиндорж болон Ч.Ууганбаяр, Д.Батжаргал, сэтгүүлч С.Баттулганарт холбогдох хэргийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийнанхан шатны шүүхэд уржигдарэхэлсэн. Г.Буяндорж, Г.Дамдиндорж, Ч.Ууганбаяр, Д.Батжаргал нарыг Сэлэнгэ аймгий нСум дундын шүүхэд нотлох баримт хуурамчаар гаргаж өгсөн буюу Эрүүгийн хуулийн 253.1.3, сэтгүүлч С.Баттулгатай үгсэн хуйвалдаж, бүлэглэн иргэн С.Билэгтийг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн гэх үндэслэлээр мөн хуулийн 111.3 дахь зүйлээр цагдан хорьсон билээ.
Удаа дара ахойшилсон тус шүүх хурал хоёрөдөр үргэлжилсний эцэст өчигдөр 15.00 цагийн үед шийдвэр гарч, Г.Буяндоржид 3.3 жил, Г.Дамдиндорж, Д.Батжаргал нарыг гурвансар 11 хоног баривчлах, С.Баттулгад 13 сая төгрөгөөр торгох ял ногдуулснаас хоригдсон хугацааг харгалзан үзэж мөнгөн дүнгээс 4.2сая төгрөг хасан, 9.8 сая болгосонбол, Ч.Ууганбаярыг цагаатгасан юм. Улсын яллагч Н.Мөнхнаран “Уг нь энэ хэрэг иргэний, эрх зүйн харилцаа байсан. Гэвч нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, онц ноцтой хэрэгт хүн гүтгэсэн ньяллах хууль зүйн үндэслэл болж байна” гээд Г.Буяндоржид 3.3 жилийн хорих ял, Г.Дамдиндорж, Ч.Ууганбаяр, Д.Батжаргал нарыгтаван сарын хугацаатай баривчлах, С.Баттулгад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 180 дахин өсгөсөн буюу 34.560.000 сая төгрөгийн торгууль ногдуулах санал гаргасан.
Хохирогч С.Билэгтийн өмгөөлөгч П.Сарантуяа “Хэвлэл мэдээллээр гүтг үүлснээс болж миний үйлчл үүлэгчийн нэр төр сэвтэж, сэтгэл санааны гүн хохирол амссан. Үүнийг нь мөнгөн дүнгээр илэрхийлбэл 332 сая төгрөг. Үүнээс 200 саяыг нь С.Баттулга, үлдсэнийг нь Г.Буяндоржоос нэхэмжилж байна” гэсэн юм. Харин сэтгүүлч С.Баттулгын өмг өөл өгч Г.Батбаяр үүнийг эсэрг үүцэж буйгаа илэрхийлэн “Миний үйлчл үүлэгч үгсэн хуйвалдаж санаатайгаар хүний нэр төрд халдааг үй. Сэрэмжлүүлэг болгож тэр мэдээллийг олон нийтэд цацсан. Тиймээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх санал оруулж байна” гэсэн. Гэвч энэ хэргийн шүүгдэгчдийн нэгээс бусдыг нь гурван сараас 3.3 жил хорих болон торгох ял шийтгэх шүүгчийн шийдвэр гарсан юм.
Шүүх хурлын үеэр С.Баттулга “С.Билэгтийн өмгөөлөгч намайг нялх хүүхэдтэй гэсэн шалтгаанаар нэг хоног батлан даалтад гарсан гэж мэдэгдсэн нь өөрөө хүн гүтгэсэн үйлдэл боллоо. Би ийм шалтгаанаар бус, өмгөөл өгчийн хүсэлтээр батлан даалтад гарсан. Тиймээс шүүхэд гомдол гаргана” гэж мэдэгдэв. Хурлын дараа С.Баттулгын өмг өөлөгч Г.Батбаяраас шүүхийн шийдвэрийн талаар лавлахад “Сэтгэл дундуур байна. Миний үйлчлүүлэгч өөрийгөө хэлмэгдсэн гэж үзэж байгаа. Ямар ч байсан С.Баттулгатай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгохыг хичээнэ. Хохирлын хэмжээгээ хохирогч тогтоож чадаагүй байхад С.Баттулгыг гэм буруутайд тооцож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс бид давж заалдана” гэв. Ямартай ч С.Баттулга сэтгүүлч ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 18 хоног хоригдсоны эцэст суллагдлаа.