Монгол Улсад төмөр зам үүсч хөгжсөний 77 жил, Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам байгуулагдсаны 66 жилийн ойн баяр ирэх наймдугаар сарын 1-ний Баасан гарагт тохионо.
Энэхүү өдөр уламжлал болсон Төмөр замчдын мэргэжлийн баярын арга хэмжээ тэртээ 1938 онд Монголын анхны галт тэрэг дуут дохиогоо хангинуулан Налайхын уурхайн зүг хөдөлсөн “Хонхор” өртөөн зохион байгуулагдана.
Арга хэмжээний үеэр Улаанбаатар-Хонхор-Улаанбаатар гэсэн чиглэлээр суудлын нэмэлт галт тэрэг үйлчилнэ.
