Хэнтий аймгийн Цагдаагийн газар алба хаагчдынхаа ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор олон ажил хэрэгжүүлж ирсэн. Үүний дотор Чингис хотын IV дүгээр багт байрлах “Цагдаагийн” хэмээх тодотголтой 24 айлын орон сууцыг аймгийн ЗДТГ цагдаагийн албанаас тэтгэвэрт гарсан өндөр настнууд, одоо ажиллаж байгаа шилдэг алба хаагчдадаа хуулийн дагуу хувьчилсан явдал юм. Тэгвэл 24 айлын орон сууцны оршин суугчид өчигдөр байрныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг гардан авчээ. Мөн тус аймгийн Хэрлэн сумын “Хэрлэн” хороололд “БЧГ” ХХК-ний барьсан цагдаа болон онцгойгийн алба хаагчдын 42 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авч, байнгын ашиглалтад оруулсан байна.