Засгийн газрын тогтоолоор Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэс, Онцгой байдлын газар болж өргөжин, Баян-Уул суманд аврах гал унтраах анги байгуулаар болжээ. Өнгөрсөн хавар гарсан тал хээрийн түймрийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнод аймагт ирж, зарим суманд гал унтраах анги байгуулах тухай аймгийн удирдлагуудтай санал солилцоход Халхгол,Дашбалбар суманд ийм анги байгуулж өгөхийг хүссэн байдаг. Энэ асуудал явсаар гал унтраах нэг анги Баян-Уул суманд байгуулах шийдвэр гарчээ.